F.CT 101


        3 кредит                     ЕРӨНХИЙ ХИМИ




Оюутан та уг хичээлийг судласнаар химийн үндсэн ойлголт, гол хууль, атом, молекул, бодисын бүтэц, химий холбоо, химийн урвалын зүй тогтол,уусмал, түүни шинж чанар, цахилгаан химийн процесс, элементийн химийн тухай онолын болон практикийн мэдлэг эзэмших бөгөөд  химийн онолын мэдлэгээ  өөрийн мэргэжилтэй холбож ашиглах чадвартай болно.




АШИГЛАХ СУРАХ БИЧИГ:


СТ101 кодтой “Ерөнхий хими”-ийн хичээлээр
ашиглах сурах бичиг, гарын авлага


1.Ахметов Н.С. Неорганическая химия. –М.; Высшая школа, 1981.

2.  Б.Баатарсүх., бусад .  Хими.  З-УБ.; Адмон,1997, 2006

3.  С.Дондог., Д.Дорж., бусад . Ерөнхий, органик биш хими. -УБ.;
    АБЯ-ны сурах бичиг, сэтгүүлийн нэгдсэн редакцийн газар, 1987,

4.      John H.Nelson, Kenneth C.Kemp. Chemistry. - Prentice-Hall.; NJ, 1991.

5.      Games E. BRADY “ GENERAL CHEMISTRY            “ Principies and structure Fifth Edition, 1990.

6.      С. Дондог.   Химийн бодлого дасгалын хураамж. –УБ.; БЯХэвлэл, 1987.

7.      Гольбрайх З.Е.  Сборник задач и упражнений по химии. -М.; Высшая школа,1984.

8.       Глинка Н. Л.  Задачи и упражнения по общей химии.  –Л.; 1985.

9.      Г. Хишигт, Ж. Надмид ба бусад.  Ерөнхий ба органик бус химийн бодлого, дасгал, тест.   –УБ.; 2009.

10.   Ж. Надмид.   Ерөнхий химийн бодлого дасгалын хураамж. –УБ.; 2008.










F.СТ101 кодтой  хичээлийн лекц, лабораторийн ажлын сэдэвчилсэн төлөвлөгөө

Долоо хоног
Сэдэв, бүлэг хэсэг
Тэмдэглэл
I
Химийн үндсэн ойлголт, гол хуулиуд
Лаб.1 Лабораторийн ажлын арга техник, АТДүрэм. Шил сав,  багаж төхөөрөмж

II
Атомын бүтэц: Цөм, цөмийн бүтэц, цөмийн урвал
Лаб.2  Дан бодисын эквивалент массыг тодорхойлох (Zn)

III
Квант механикийн онолын үндэс, квантын тоонууд  ба атомын орбиталь
Лаб.3  Нийлмэл бодисын эквивалент массыг тодорхойлох. (CaCO3)

IV
Үелэх хууль, үелэх систем ба атомын бүтэц, тэдгээрийн харилцаа холбоо
Лаб.4  Хүчилтөрөгчийн молекул массыг тодорхойлох

V
Химийн холбоо: Валентын холбооны арга
Лаб.5  Химийн урвалын дулааны илрэлийг тодорхойлох

VI
Валентын бус холбооны төрлүүд
Лаб.6 Химийн урвалын хурдад концентраци, температурын нөлөөлөл

VII
Термодинамикийн үндсэн ойлголт, химийн урвалын дулаан
Лаб.7  Химийн тэнцвэр, түүний шилжилт

VIII
Химийн кинетик ба тэнцвэр, түүний шилжилт
Лаб.8  Химийн нэгдлийн хувирал

IX
Уусмал, уусах чанар. Электролит биш уусмалын шинж
Лаб.9  Тодорхой  концентрацитай уусмал бэлтгэх

X
Электролит диссоциацийн онол. Электролитийн уусмал: Сул электролит, Усны диссоциаци, рН
Лаб.10  Электролит биш уусмалын шинж чанар

XI
Хүчтэй электролит, ионы идэвхи, давсны гидролиз
Лаб.11  Электролит уусмалын цахилгаан дамжуулах чанар

XII
Исэлдэх ангижрах урвал, түүний хэрэглээ, электролиз
Лаб.12  Уусмалын орчин (pH)-г  тодорхойлох

XIII
s – элементүүд, тэдгээрийн шинж чанар, гаргах арга, чухал нэгдлүүд, хэрэглээ (IA, IIA)
Лаб.13  Исэлдэх ангижрах урвалын төрлүүд

XIV
p – элементүүд, тэдгээрийн шинж чанар, гаргах арга, чухал нэгдлүүд, хэрэглээ (IIIA -VA)
Лаб.14  Усны хатуулгыг тодорхойлох

XV
p – элементүүд, тэдгээрийн шинж чанар, гаргах арга, чухал нэгдлүүд, хэрэглээ (VIA,VIIA)
Лаб.15  Металлын химийн шинж чанар.

XVI
d – элементүүд, тэдгээрийн шинж чанар, гаргах арга, чухал нэгдлүүд, хэрэглээ (IБ, IIБ, VIIIБ)
Лаб.16 Металл бишийн химийн шинж чанар









БИЕ ДААЛТЫН ДААЛГАВАРУУД:

Дараах сэдвүүдийн дагуу багшаас өгсөн вариантын бодлогуудыг “Ерөнхий ба органик бус химийн бодлого, дасгал, тест” (2010 он) гарын авлагаас бодож, хугацаанд нь шалгуулах

Долоо хоног
Сэдэв
Тэмдэглэл


V - VII
Химийн гол хуулиуд
Атомын бүтэц: цөмийн бүтэц, урвал
Атомын бүтэц ба  үелэх систем
Химийн холбооны онол

8 оноо



VIII - XI
Химийн урвалын дулааны илрэл. Гессийн хууль
Химийн кинетик ба химийн тэнцвэр, түүний шилжилт
Ус, уусмал, уусмалын концентрацийг илэрхийлэх аргууд
Электролит  биш уусмалын шинж
ЭДОнол, электролит уусмалын шинж


8 оноо


XII- XIV
Исэлдэх ангижрах урвал, түүний хэрэглээ, электролиз
Элементийн хими,
Металл ба  металл бишийн ерөнхий шинж чанар, гол төлөөлөгч (Реферат)


8 оноо



БИЕ ДААЛТЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХДЭЭ  ДАРААХ ЗҮЙЛИЙГ АНХААРАХ:

  1.  Бодлогуудыг бодохдоо бодлогын дугаар өгөгдлийг бичих бодолтыг хийх
  2. Бие даалтын ажлыг сэдвийн дагуу хугацаанд нь багшид тооцуулах
  3. Шалгах хугацаа дууссаны дараа нөхөн шалгах боломжгүйг анхаарах
  4. Багшаас рефератын сэдэв авч тухайн элементийн атомын бүтэц, байгаль дээрхи тархалт, физик, химийн шинж чанар, гарган авах лабораторийн ба үйлдвэрийн аргууд, хэрэглээний талаар ном сурах бичиг болон интернетийн материал ашиглан бичих
  5.  Рефератыг бичихэд ашигласан  ном сурах бичиг, веб хаягийг бичих ба интернетээс татсан материалаа хавсаргах

No comments:

Post a Comment