2 кредит ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЭКОЛОГИ,
АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Хичээлийн зорилго:
Химийн үйлдвэрлэл хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөг судлах, химийн болоод бусад
үйлдвэрийн экологийн үндэс болон хатуу, шингэн, хийн хаягдлын шинж чанар, тэдгээрийг
боловсруулах аргын талаар мэдлэг олгоно.
Оюутанд олгох мэдлэг:
Үйлдвэрээс гарч буй хатуу, шингэн, хийн төлөвийн хаягдлуудыг цэвэрлэх, хоргүйжүүлэх, дахин
боловсруулах, хаягдалгүй технологи нэвтрүүлэх арга зүйн мэдлэг эзэмших, Хүрээлэн буй орчны
экологийн судалгааны ажлын төсөл боловсруулах, үйлдвэрийн экологийн асуудлыг оновчтой
шийдвэрлэх, зөвлөмж дүгнэлт гаргах чадвартай болно.
СУРАХ БИЧИГ:
1. А.С. Бобков, А.А. Блинов и др. “Охрана труда и экологическая безопастность в химической промышленности” М., 1977
2. Д.Дорж “Хүрээлэн буй орчны хими” УБ. 2006
3. Г. В. Макаров, А.Я. Васин и др. “Охрана труда и в химической промышленности”
М.,1989
4. В.П. Кушелов “Охрана природы от загрязнений промышленными выбросами” М., 1985
5. Oliver Gunther. Environmental monitoring: models, methods and systems. Berlin, Germany. 1995
6. В.И. Пряников и др. “ Техника безопасности и промышленная санитария-справочник для работников химической промышленности” Том I, II. М., 1983
7. Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх журам, холбогдох бичиг баримтууд. 1994
Хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө:
Долоо хоног | Сэдэв, бүлэг хэсэг | Тэмдэглэл |
1 | Хүрээлэн буй орчинд үйлдвэрлэлийн нөлөө. Хүрээлэн буй орчны үндсэн хүчин зүйлүүд, шинж чанар. | [1] -37-44 |
2 | Экологийн минимум болон экологийн толерантностийн хуулиуд. Дасан зохицох буюу адаптаци. Байгалийн биогеохимийн эргэлт, тэдгээрийн техноген өөрчлөлт | [1] -45-51 |
3 | Үйлдвэрийн физик-химийн хортой ба аюултай хүчин зүйлүүд: химийн хорт бодисууд, тэдгээрийн үйлчлэл, хамгаалах арга .Орчны токсикологи | [1] -59-77 |
4 | Ионжуулагч цацраг, түүний шинж чанар, радиацын аюулгүй байдлын дүрэм, нормчлол, хамгаалах арга | [1] -78-97 |
5 | Хүрээлэн буй орчныг хамгаалах: Агаарын орчныг хамгаалах, Агаар мандлын бохирдлын эх үүсвэр, Агаар дахь бохирдуулагч бодисыг хянах. Агаар дахь химийн бодисын зөвшөөрөгдөх хэмжээ | [1] -257-265 [1] -268-270 |
6 | Суурин газрын агаар дахь бодисын бохирдолтыг тогтоох, эрүүл ахуйн үндэс. Аж үйлдвэрийн газруудын агаарын орчныг хамгаалах арга | [1] -265-268 [1] -273-290 |
7 | Хаягдал усыг цэвэрлэх ба хоргүйжүүлэх: Химийн үйлдвэрийн хаягдал ус, тэдгээрийн үүсэх нөхцөл, шинж чанар. | [1] -290-294 |
8 | I сорил. Үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх аргууд (механик, хими, физик-химийн, биологи) | [1] -295-312 |
9 | Хатуу хаягдлыг боловсруулах ба хоргүйжүүлэх: Хатуу хаягдлын эх үүсвэр, тэдгээрийг ангилах. Хаягдлын дахин ашиглалт. Хатуу хаягдлыг боловсруулах аргууд | [1] -313-323 |
10 | Үйлдвэрлэлийн хортой хаягдалыг устгах болон хоргүйжүүлэх. Хаягдал багатай, хаягдалгүй технологи | [1] -323-330 |
11 | Цацраг идэвхт хаягдлуудыг хоргүйжүүлэх ба боловсруулах, эх үүсвэрүүд. | [1] -332-336 |
12 | Хий байдалтай цацраг идэвхит хаягдлыг боловсруулах ба хоргүйжүүлэх | [1] -336-339 |
13 | II сорил. Цацраг идэвхит шингэн хаягдлыг боловсруулах ба хоргүйжүүлэх | [1] -339-349 |
14 | Хатуу хаягдлыг боловсруулах ба хоргүйжүүлэх | [1] -349-352 |
15 | Хүрээлэн буй орчны үнэлгээний математик загварчлал | [1] -353-363 |
16 | Хүрээлэн буй орчны мониторинг, Экологийн хохиролыг тооцох эдийн засгийн үнэлгээ | [1] -379-388 |
БИЕ ДААЛТЫН ДААЛГАВАРУУД:
Дараах сэдвийн дагуу ном, сэтгүүл, сурах бичиг, интернет ашиглан реферат бичиж, илтгэл хэлбэрээр бэлтгэн хугацаанд нь тооцуулах
Бие даалт 1
5 - 9 хоног
- Хүрээлэн буй орчны үндсэн хүчин зүйлүүд, шинж чанар Хүрээлэн буй орчинд үйлдвэрлэлийн нөлөө.
- Экологийн минимум болон экологийн толерантностийн хуулиуд. Дасан зохицох буюу адаптаци.
- Байгалийн биогеохимийн эргэлт, тэдгээрийн техноген өөрчлөлт
- Үйлдвэрийн физик-химийн хортой ба аюултай хүчин зүйлүүд: химийн хорт бодисууд, тэдгээрийн үйлчлэл, хамгаалах арга. Ионжуулагч цацраг, түүний шинж чанар, радиацын аюулгүй байдлын дүрэм, нормчлол, хамгаалах арга
- Агаар мандлын бохирдлын эх үүсвэр, Агаар дахь бохирдуулагч бодисыг хянах. Агаар дахь химийн бодисын зөвшөөрөгдөх хэмжээ
- Суурин газрын агаар дахь бодисын бохирдолтыг тогтоох, эрүүл ахуйн үндэс. Аж үйлдвэрийн газруудын агаарын
Бие даалт 2
10 - 14 хоног
- Үйлдвэрийн хаягдал ус, тэдгээрийн үүсэх нөхцөл, шинж чанар, хаягдал усыг цэвэрлэх аргууд (механик, хими, физик-химийн, биологи)
- Хатуу хаягдлын эх үүсвэр, тэдгээрийг ангилах.
- Хатуу хаягдлыг боловсруулах аргууд. Хаягдлын дахин ашиглалт.
- Үйлдвэрлэлийн хортой хаягдалыг устгах болон хоргүйжүүлэх. Хаягдал багатай, хаягдалгүй технологи
- Цацраг идэвхт хаягдлуудын эх үүсвэр. Цацраг идэвхит шингэн хий ба хатуу хаягдлыг боловсруулах ба хоргүйжүүлэх
- Хүрээлэн буй орчны мониторинг, Хүрээлэн буй орчны үнэлгээний математик загварчлалын арга
No comments:
Post a Comment